Мэдээлэл технологийн тодорхой 4 чиглэлийн хүрээнд хэрэглэчидтэйгээ илүү ойртож ажиллахын тулд webdne агентлагийг зорилтот төсөл болгон хэрэгжүүлж эхлээд байна. Агентлагийн онцлог бол #brainstorming >> #production хийж хүлээлгэн өгөх хүртэл асуудалд онцгойлон анхаарахыг хичээдэг. Бид ямар ч ажлын ард гараад сурчихсан ба болохгүй шийдлийг заавал болгож байж санаа нь амардаг. Ажлыг хэцүү бас амархан гэж ангилахгүй. Танил талын эсвэл танихгүй хүний ажил гэж ялгахгүй. Юмс ээлж дарааллаараа байхдаа л зүгээр гэсэн гол зарчимтай. Дүрмийн дагуу ажиллана. Гэрээ хийгдсэн бол заалтуудаа ягштал баримтална гээд зүтгэчихдэг багийн залуус байна.
Манай бүрэлдэхүүн
Төслийн менежер / project manager
Хөгжүүлэгч / developer
IT инженер / IT engineer
Сүлжээний инженер / network engineer
Дизайнер / designer
Хамтран ажиллах тухай
Та хэрэв ямар нэг систем эсвэл вэб сайт хийлгэхээр төлөвлөсөн бол түүнийхээ талаар маш сайн төлөвлөсөн байх хэрэгтэй. Бид таны төлөвлөсөн дээр өөрсдийн технологийн боломжуудыг ярилцсанаар нэг бүтээл гарна гэсэн үг.
МТ-ийн зөвлөх үйлчилгээ авахаар бол бизнес процессдоо тулгамдаад байгаа асуудлаа жагсааж бичээд нэг үзээрэй. Тэгээд бидэн рүү залгавал бид шийдлээ танилцуулъя. Ярилцаж түүнийхээ дараа хийгдэх ажлаа сайн төлөвлөсний үндсэн дээр төсөл амжилттай хэрэгжинэ дээ.
