Технологийн салбартаа тасралтгүй 10 гаран жил ажиллаж байгаа залуус юм аа. Явц дундаа 2015 оноос Ардон ХХК-г байгуулан ажиллаж байна. Мэдээлэл технологийн тодорхой 4 чиглэлийн хүрээнд хэрэглэчидтэйгээ илүү ойртож ажиллахын тулд webdne агентлагийг зорилтот төсөл болгон хэрэгжүүлж эхлээд байна. Агентлагийн онцлог бол #brainstorming >> #production хийж хүлээлгэн өгөх хүртэл асуудалд онцгойлон анхаарахыг хичээдэг. Тэгээд ч бидний онцлог бол ямар ч ажлын ард гараад сурчихсан ба болохгүй шийдлийг заавал болгож байж санаа нь амардаг. Ажлыг хэцүү бас амархан гэж ангилахгүй. Танил талын эсвэл танихгүй хүний ажил гэж ялгахгүй. Юмс ээлж дарааллаараа байхдаа л зүгээр гэсэн гол зарчимтай. Дүрмийн дагуу ажиллана. Гэрээ хийгдсэн бол заалтуудаа ягштал баримтална гээд зүтгэчихдэг багийн залуус байна.

Одоогоор манай бүрэлдэхүүн

2 хөгжүүлэгч

2 IT инженер

1 Сүлжээний инженер

1 Дизайнер

Хамтран ажиллах

Та хэрэв ямар нэг систем эсвэл вэб сайт хийлгэхээр төлөвлөсөн бол түүнийхээ талаар маш сайн төлөвлөсөн байх хэрэгтэй. Бид таны төлөвлөсөн дээр өөрсдийн технологийн боломжийг ярилцаж талын дундаас нэг бүтээл гарна гэсэн үг.

МТ-ийн зөвлөх үйлчилгээ авахаар бол бизнес процессдоо тулгамдаад байгаа асуудлаа жагсааж бичээд нэг үзээрэй. Тэгээд бидэн рүү залгавал бид шийдлээ танилцуулъя. Ярилцаж түүнийхээ дараа хийгдэх ажлаа сайн төлөвлөсний үндсэн дээр төсөл амжилттай хэрэгжинэ дээ. 😀