Манай үйлчилгээний хуудсанд зочилж байгаад баярлалаа. Бид үйл ажиллагаа эрхлэхийн зэрэгцээ салбар бүрийг судалж хамтран ажиллахыг хичээдэг гэдгийг хэлэхдээ таатай байна. Манай онцлог бол харилцагчтай холбогдсон үеэс эхлээд өөрсдийн эрхлэх ажлын хүрээгээ танилцуулж ойлголцлын зөрүүгээ арилгахыг хичээхээс эхэлдэг. Түүний дараа гэрээ хийгдэх ба түүнд ажлуудаа тодорхой тусгаж төлөвлөгөө болгон хавсралтаар нь батгаажуулна. Мөн төлөвлөгөөнд тохирсон хугацааг хэрэгжүүлэлтийн алхмуудтай нь уялдуулан ярилцана. Үүний дараа ажил албан ёсоор эхлэх ба гэрээт ажлыг аль болох хугацаандаа багтааж дуусгахыг эрмэлзэж явцын дунд шийдвэрлэх ажлуудыг тухай бүрт нь ярилцаж ойлгуулна. Ингээд ажил амжилттай дууссан бол гэрээний дагуу хүлээлцэх акт үйлдсэнээр баталгаат хугацааг тэрхүү өдрөөр эхлүүлдэг.

Та бидэнтэй холбогдоход бэлэн байна уу? 😀

Вэб сайт хөгжүүлэх

Бид агуулга удирдлагын WordPress систем болон бусад хэрэгслүүдийг ашиглан вэб сайт хийж гүйцэтгэдэг

Вэб систем хөгжүүлэх

PHP & Mysql болон Laravel & Vue JS framework -ийг ашиглан вэб систем хөгжүүлж захиалагчдад хүргэдэг

Дата өгөгдөл боловсруулалт

Аливаа програм хангамжийн датабаазад өгөгдөл хадгалагдаж эхэлдэг. Датабаазаас ашигтай ашигггүй өгөгдлийг ялгаж анализ хийж ажиллан цаашдын алхмуудыг тодорхойлно

Chatbot

Энэхүү фэйсбүүк чат ботыг Монгол хэлээрээ угсарч ашиглах ба төлбөр тооцооны шийдлүүд, бүтээгдэхүүн байршуулалт гэх мэт олон давуу талууд нь таны хөдөлмөрийг хөнгөвчилж өмнөөс чинь ажиллаж өгнө.

МТ-ийн зөвлөх үйлчилгээ

Office365, Антивирус лицензүүдийг нийлүүлдэг. Мөн байгууллагуудын систем серверийн бэлэн байдлыг хариуцаж бусад дагалдах олон ажлуудыг хийж гүйцэтгэдэг

Медиа контент

Бид мөн өөрсдийн туршлагадаа тулгуурлан видео контент, фото зураг авалт болон текст нийтлэлийн ажлыг хийж гүйцэтгэн захилагчиддаа эцсийн бүтээгдэхүүн болгож гарт нь хүргэдэг