Компьютер гацаж удаашраад байвал яах вэ?

Тоглоом тоглоно, тоо баримт боловсруулна, бичнэ, энтертайнмент видео кино үзнэ гэх мэт компьютертэй хүмүүсийн хэрэглээ хязгааргүй. Өөрсдийн хэрэглээний үр дүнгээр ажиллагаа удааширч гацах нь компьютерийн үйлдвэрийн хүчин чадлаар хэмжигддэг тул үүнд гайхаад байх зүйлгүй юм. Тиймээс та анх ямар компьютер худалдаж авсан түүнийхээ хэмжээнд тааруулж ажиллах хэрэгтэй. Өдөр бүр таны компьютер гацаж удаашраад ажлын бүтээмжийг бууруулж байгаа бол сайжруулах үүднээс доорх зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх гээд үзээрэй. Өөрчлөлт гарсан эсэхийг та энэ нийтлэлийн сэтгэгдэлд бичиж үлдээвэл магадгүй бид тантай холбогдож шаардлагатай бол туслалцаа үзүүлж болох юм. Яахаа мэдэхгүй ч зүгээр битгий суугаарай 

1-рт. Компьютерийн DISK –нд хангалттай их хэмжээний файл хадгалагдаж багтаамж нь 95%-д хүрсэн бол ажиллагаа удааширч гацаж эхэлнэ. Та файлуудаа эргэн харж давхардсан бол аль нэгийг нь устгах маягаар DISK-ний зайг суллаж байх хэрэгтэй. Мөн бүгдийг биш чухлыг нь хадгалаарай

2-рт. Шаардлагагүй олон програмуудыг системийн DISK-нд суулгасан үед ажиллагаа удааширч эхэлнэ. Тиймээс зөвхөн хэрэгтэй програмуудыг авч үлдэн бусдыг нь устгаж дээрхийн адил компьютерийнхээ зайг суллахыг зөвлөе

3-рт. Интернет хөтчүүд нь компьютерийн RAM – буюу шуурхай санах ойг маш ихээр ачааллуулдаг. Хэрэв та яг одоо интернет хөтөч /Chrome, Mozilla, Opera/ дээрээ 3-аас илүү вэб сайтууд руу зэрэг хандсан байгаа бол компьютер гацаж удаашрах шалтгаан болно.

4-рт. Дундаж үзүүлэлттэй компьютерт Microsoft Office –ийн програмууд ажиллуулж байгаа үед өөр төрлийн том програмуудыг зэрэг ажиллуулах боломжгүй бөгөөд таны компьютер тухайн ажлын даалгаврын ачааллыг дийлэхгүй. Магадгүй таны компьютер гацалтгүй хэвийн ажиллаж байгаад флаш зөөврийн төхөөрөмж залгасны дараа эсвэл имэйлээр ирсэн хавсралт файлыг нээсэн үед ажиллагааны байдал өөрчлөгдөж дэлгэц дээрх зурагт харуулснаар blue screen харуулдаг. Энэ үед тухайн дэлгэцийн зүүн доод хэсэгт харуулж байгаа алдааны кодыг тэмдэглэж аваад мэргэжлийн байгууллагад хандах нь зүйтэй юм.

Мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс манай мэргэжилтнүүд танд дээрх төрлийн зөвөлгөөг өгөхөөс гадна үүнээс сэргийлж антивирус суулгах гэж юу болох, яаж ажилладаг талаар тайлбарлаж өгч чадна. …”Компьютерийн тоо өсөхийн хэрээр хэрэглэгчдийн маань хэрэгцээ ч тасрахгүй юм даа” 😀

Холбоотой

Их уншилттай

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн