Бид танай байгууллагын үйл ажиллагаатай танилцсаны дараа мэдээлэл технологийн чиглэлээр ямар ажлууд хэрэгжүүлэх вэ гэж жагсаалт гаргана. Юун түрүүнд бичиг баримтын ажил руу түлхүү ордог. Журам, Зааварчилгаа болон дагалдах баримт бичгүүд гээд. Тэдгээрт сайжруулах шаардлагатай зүйлс байгаа эсэхийг шалгана. Түүний дараа хэрэгжүүлэх бусад ажлууд нэгэнт тодорхой болсон байх тул инженерүүд ажиллаж шийдэл боловсруулж эхэлнэ. Шийдлээ та бүхэнд танилцуулж хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж түүнийхээ дагуу ажил гүйцэтгэх гэрээг байгуулан ажиллана. Энэ чиглэлд тун давгүй туршлагатай хамт олон болохоор та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Иймд та бүхэн бидэн рүү хандаж компанийнхаа мэдээлэл технологийн асуудлыг шийдүүлэхээр холбогдоорой.
Мөн одоогоор бид барилгын салбарт 2, төрийн бус байгууллага 2, тээвэр зуучийн компани 1, ЕБС 1 болон сургалтын төв 1 гэх мэт чиглэлүүдийн нийт 10 гаруй компанид мэдээлэл технологийн зөвлөх үйлчилгээг үзүүлж байна. Зарим байгууллагатай хийсэн нууцлалын гэрээнээс хамааран дээрх жагсаалтанд огт дурдаагүй болно.